Астана хотод байршуулсан камерын тусламжтайгаар зам тээврийн осол, зөрчлийг 70 хувиар бууруулжээ

2026 оны 1 сарын 14

Arslan.mn

Астана хотын мэргэжилтнүүд зам тээврийн осол, зөрчлийг бууруулахын тулд тусгай камерыг байршуулж эхэлжээ.  Ингээд тус камерын тусламжтайгаар зам тээврийн ослыг тодорхой хувиар бууруулж чадсан байна. 

Тус камерыг хамгийн их зөрчил гардаг 200-300 бүсэд байршуулсан бөгөөд камерын тусламжтайгаар замын хөдөлгөөнд оролцох үедээ 

  • Бүс бүслэхгүй байх 
  • Утсаар ярих
  • Цагаан зураас давах
  • Гэрлэн дохиог зөрчих зэрэг олон зөрчлийг илрүүлж торгууль огцом нэмэгджээ. Үүнийгээ дагаад тус хотын иргэдийн замын хөдөлгөөнд оролцох соёл нь нэмэгдсэн байна. 

Камер суурилуулахаас өмнө өдөрт 10-15 сая торгууль бичигддэг байсан бол одоо 70 орчим хувиар буурсан аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667142
0 эможи

keyboard_arrow_up