Мадуро өөрийгөө гэм буруугүй, “цэргийн олзлогдогч” гэж мэдэгджээ

2026 оны 1 сарын 06

Arslan.mn

АНУ-ын эрх баригчдын явуулсан цэргийн ажиллагааны явцад баривчлагдсан Венесуэлийн удирдагч асан Николас Мадуро, түүний эхнэр Силия Флорес нар Нью-Йорк хотын шүүхэд нэгдүгээр сарын 5-ны даваа гарагт болсон хурлын үеэр өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгджээ.

Тэрбээр  “Би гэм буруугүй. Би шударга хүн, өөрийгөө одоо ч улс орныхоо ерөнхийлөгч гэж үзэж байна. Би “цэргийн олзлогдогч” гэжээ.

Венесуэлийн  удирдагч асан болон түүний эхнэр шүүх хуралдаанд шоронгийн хувцастай, орчуулгын чихэвч зүүж оролцсон бөгөөд гартаа гавгүй ч хөлдөө дөнгө зүүсэн байжээ.

Флорес шүүх хурлын үеэр өөрийгөө Венесуэлийн тэргүүн хатагтай хэмээн танилцуулж, мөн адил гэм буруугүй гэдгээ мэдэгдсэн байна.

Дараагийн шүүх хурал гуравдугаар сарын 17-нд товлогдсон бөгөөд тэр хүртэл Николас Мадуро болон түүний эхнэр Нью-Йорк хотод цагдан хоригдсон хэвээр байх юм.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667019
0 эможи

keyboard_arrow_up