Куба гаралтай АНУ-ын иргэн М.Рубио Венесуэлийг удирдана
2026 оны 1 сарын 05

Николас Мадурог баривчилсны дараа АНУ-аас Венесуэлийг удирдах гол үүргийг АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Марко Рубио хүлээнэ гэж Bloomberg агентлаг нэрээ нууцалсан албан тушаалтны ярьсныг мэдээлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио бол куба гаралтай АНУ-ын иргэн бөгөөд Майами хотод Кубаас цагаачилж ирсэн гэр бүлд төрсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ, Венесуэлийн газрын тосны салбарт ихээхэн анхаарал хандуулж байгаа, Америкийн газрын тосны компаниуд тус улсын газрын тосны дэд бүтцийг сэргээн босгоход “олон тэрбум ам.доллар” зарцуулна гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666997
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
