БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён төрийн айлчлал хийхээр Бээжинд хүрэлцэн ирлээ
2026 оны 1 сарын 05

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй хэлэлцээ хийхээр ням гарагт Бээжин хотноо хүрэлцэн очжээ.
Уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид Умард Солонгос, эдийн засгийн харилцаа, соёлын солилцоотой холбоотой асуудлуудыг голчлон хэлэлцэх төлөвтэй байна.
Дөрвөн хоног үргэлжлэх төрийн айлчлал нь Ли Жэ Мёны хувьд өнгөрсөн оны зургаадугаар сард үүрэгт ажилдаа орсноос хойш Хятадад хийж буй анхны айлчлал, 2019 оноос хойших Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн анхны айлчлал болж байна.
|
Эх сурвалж: Yonhap
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666996
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
