Хахууль авсан гэх Хятадад том компанийн захирал асанд оноосон цаазын ялыг гүйцэтгэжээ

2025 оны 12 сарын 12

Arslan.mn

Хятадын China Huarong International Holdings Limited компанийн гүйцэтгэх захирал асан Бай Тяньхуэйд оноосон цаазаар авах ялыг мягмар гарагт гүйцэтгэсэн тухай China Daily сонинд бичжээ. 

Хятадын Ардын Дээд шүүхээс мэдээлснээр, Бай Тяньхуэй 2014-2018 онд компанийн удирдах албан тушаалуудыг хаших хугацаандаа албан тушаалын давуу талаа ашиглан компанийнхаа салбаруудад төсөл авах, санхүүжилт татахад нь дөхөм үзүүлж байсан бөгөөд энэ хугацаанд 1.1 тэрбум гаруй юанийн (156 сая ам.доллар) хахууль авсан нь тогтоогдсон байна.

Цаазын ялыг Тяньжин хотын 2 дугаар дунд шатны Ардын шүүх гүйцэтгэсэн бөгөөд тус шүүх Байг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзжээ.

Шүүх түүнд Дээд шүүхийн шийдвэрийг танилцуулж, ялыг гүйцэтгэхээс өмнө гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг зөвшөөрсөн байна. Хятад улсад доод шатны шүүхийн оноосон цаазын ялыг заавал Ардын Дээд шүүх дахин хянаж баталгаажуулсны дараа гүйцэтгэдэг журамтай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666739
0 эможи

Зочин
2025-12-12 11:54
Баярцогтод оноох ёстой ял бна!!!
keyboard_arrow_up