Жилдээ 4 тэрбумын хандалттай “Associated Press“ монгол залуу Б.Наранбадрахыг ОНЦОЛЖЭЭ

2025 оны 11 сарын 06

Arslan.mn

"Монгол адууны диваажин" НҮТББ-ын тэргүүн, "Empathy education" хөтөлбөрийн санаачлагч Б.Наранбадрах Энх тайвны соёлыг сурталчлагч гэдгээр олон улсад таниагдсан нэгэн.  

Тэгвэл дэлхийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг "Associated Press (AP)" монгол залууг  онцолжээ. /линк рүү орох/

Доктор Жэйн Гудоллын "Энэрэл, хайр, байгаль хамгаалах" уриаг Монголд үргэлжлүүлж яваа Монголын эрхэм хүн бол Наранбадрах Батхүү юм. Тэрээр “Mongolia is Horse Heaven Movement” буюу “Монгол адууны диваажин Хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулжээ.

Энэхүү хөдөлгөөн нь Монгол орны өргөн уудам тал нутгийн эко системийг хамгаалах, морины соёл, малчин уламжлалыг хадгалах, хөдөө нутгийн иргэдийг дэмжих зорилготой.

Б.Наранбадрахын хэлснээр, “Монгол бол дэлхийд ховор үлдсэн уудам, цэвэр эко системтэй орон. Гэхдээ цаг уурын өөрчлөлт, хэт мал аж ахуй, хотжилт зэрэг нь бидний байгальд аюул учруулж байна. Морь, мал, хүн гурав ижил орон зайд тэнцвэртэй орших ёстой,” гэж тэр онцолжээ.

Тэрээр 3,000 гаруй малчин өрхтэй хамтран ажиллаж, 129 сая га газрыг хамарсан “нийгэм, байгаль хоёрт тустай” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэнэ.

“Монгол адууны диваажин хөдөлгөөн” нь зөвхөн Монгол төдийгүй дэлхийн анхаарлыг татаж, хүн төрөлхтөн байгальтайгаа илүү энэрэнгүй, зүй зохистой харьцах ёстойг сануулж байна.

Ташрамд дурдахад, AP агентлаг нь дэлхийд маш өргөн хүрээнд уншигч, үзэгчтэй мэдээг бэлтгэдэг агентлаг бөгөөд нэг жилд тэдний мэдээг 4 тэрбум хүн хүн ямар нэгэн хэлбэрээр уншдаг аж. Тухайлбал, АР-ийн хэрэглэгчдэд чиглэсэн вэбсайт (APNews.com) 2024 онд 2.6 тэрбум хуудасны үзэлт авчээ.

APNews.com сайтаар сард дунджаар 51.9 миллион өвөрмөц хэрэглэгч ханддаг бөгөөд аппликэйшнээр сардаа 1.2 миллион хэрэглэгчийн хандалт орж ирдэг байна.

Эх сурвалж: "Meet Naranbadrakh: The Mongolian Empathy Warrior Carrying Dr. Jane Goodall's Torch of Compassion | AP News

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
666215
1 эможи

keyboard_arrow_up