Камерунд 92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ
2025 оны 10 сарын 28

Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч Поль Бийя ялсан гэж Үндсэн хуулийн зөвлөл зарласны дараа тус улсад эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.
Сөрөг хүчнийхэн олон хотод жагсаал зохион байгуулсан нь үймээн самуун дэгдэхэд хүргэсэн байна. Жагсагчид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа юм.
Өдгөө 92 настай Поль Бийя 1982 оноос хойш Камеруны төрийн эрхэнд байгаа бөгөөд хамгийн удаан хугацаанд төрийн эрхийг барьсан удирдагчдын нэг юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666074
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
