Мафийн гэр бүлийн 11 гишүүнд Хятадын шүүх цаазын ял оноожээ

2025 оны 9 сарын 30

Arslan.mn

Хятадын шүүх 11 хүнд хууль бус мөрийтэй тоглоом тоглож, 1.4 тэрбум долларын үнэ бүхий луйврын үйл ажиллагаа явуулсан, тэдний үгэнд ороогүй ажилчдын амь насыг хохироосон гэх гэр бүлийн гэмт хэргийн бүлэглэлд  цаазын ял оноосныг тус улсын төрийн төв хэвлэл өчигдөр мэдээлжээ.

Тодруулбал, Хятадын хилд ойр оршдог Мьянмарын Лауккай хэмээх жижиг хотод мөрийтэй тоглоом, хар тамхи,  цахим луйвар, биеэ үнэлэлт  зэрэг гэмт хэрэгт холбогдсон  Мин овогтын гэр бүлийн 11 гишүүнд Хятадын шүүх цаазын ял оноожээ.

Мин овогтын гэр бүлийн нийт 39 хүн гэмт хэрэгт холбогдсоныг тогтоосон бөгөөд заримд нь бүх насаар хорих ял болон 5-24 жилийн хорих ял оноосон байна.

Мөн тус бүлгийн таван хүнд цаазаар авах ялыг хоёр жилээр хойшлуулжээ.

Тэдний мөрийтэй тоглоом болон бусад луйврын үйл ажиллагааны орлого нь 10 тэрбум юань давсан гэж шүүх үзжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665659
1 эможи

Зочин
2025-09-30 19:17
манай монголд ийм байгаасай ьэгвэл Монгол улс маш хурлан хөгжтнө шүү нил хулгайч нар төрд
keyboard_arrow_up