Дуучин Селена Гомез, Бенни Бланко нар энэ амралтын өдрүүдээр ойр дотны хүмүүсийнхээ хүрээлэлд хуримаа хийжээ
Америкийн поп од, жүжигчин Селена Гомез хөгжмийн продюсер Бенни Бланкотой Калифорни муж улсад хуримлажээ.
С.Гомез “Instagram” хуудсандаа өөрөө цагаан өнгийн задгай мөртэй даашинз, Б.Бланко хар өнгийн хослол өмссөн зургуудыг цагаан зүрхэн эможинуудын дунд “9.27.25” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна.
Санта-Барбара хотод өнгөрсөн бямба гарагт болсон хуримын ёслолд дуучин, ая зохиогч Тейлор Свифт, жүжигчин Пол Радд, С.Гомезын тоглосон “Only Murders in the Building” цувралд дүр бүтээсэн Стив Мартин, Мартин Шорт зэрэг 170 орчим зочин хүрэлцэн иржээ.
С.Бланко сүйт бүсгүйнхээ нийтэлсэн зургуудын доор “Бодит амьдрал дээрх эхнэр минь” хэмээн бичсэн байна.
Өдгөө 33 настай С.Гомез, 37 настай Б.Бланко нар нэг жилийн турш болзсоны эцэст 2024 оны 12 дугаар сард сүй тавьсан юм.









