Дуучин Тэйлор Свифт сүй тавьжээ

2025 оны 8 сарын 27

Arslan.mn

Америкийн супер од дуучин Тейлор Свифт, америк хөл бөмбөгийн тамирчин Тревис Келс нар сүй тавьсан тухайгаа мягмар гарагт зарлажээ. 

Олон сая сая хүний анхаарлын төвд байсан тэд хоёр жил үерхсэний эцэст хуримаа хийхээр төлөвлөж байгаагаа “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Ингэхдээ зургуудынхаа тайлбарт “англи хэлний багш, биеийн тамирын багш хоёр чинь гэрлэх гэж байна” хэмээн бичээд, динамитын зураг бүхий эможитойгоор нийтэлжээ.

Т.Свифт ирэх 10 дугаар сард “The Life of a Showgirl” хэмээх нэртэй дараагийн шинэ цомгоо гаргах гэж байгаагаа зарласнаас хойш хэдхэн долоо хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийж байна. 

Т.Келсийн эцэг эхийн хувьд ирээдүйн бэрдээ сэтгэл хангалуун байгаагаа хэдхэн хоногийн өмнө илэрхийлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665048
0 эможи

keyboard_arrow_up