АНУ-ын ерөнхийлөгч Трамп уулзах үеэрээ Путин, Зеленський нарын дунд уулзалт зохион байгуулахаа мэдэгдлээ

2025 оны 8 сарын 19

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гаргийн орой Цагаан ордонд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын удирдагчидтай Украины хямралыг зохицуулах асуудлаар хэлэлцээ хийжээ. 

Орос, Украины төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалтын үеэр утсаар ярьсан гэж Д.Трамп мэдэгдсэн байна. Кремлийн мэдээлснээр, талуудын яриа 40 минут үргэлжилжээ.

Уулзалтын дараа Трамп Путин болон Зеленський нарын дунд уулзалт зохион байгуулна хэмээн мэдэгдэв.

В.Зеленский хэлэхдээ, “аюулгүй байдлын баталгаа зэрэг эмзэг асуудлаар өнөөдөр маш сайн ярилцсан” гээд, Путинтэй хоёр талын уулзалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Д.Трамп хэлэхдээ, Украины аюулгүй байдлын баталгааг АНУ-тай уялдуулан зохицуулсны үндсэн дээр Европын орнууд хангана гэж мэдэгдсэн байна.

Arslan.mn

Д.Трамп мөргөлдөөнийг зогсоохын тулд гал зогсоох асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн бол Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы Канцлер Фридрих Мерц нар гал зогсоохыг уриалж байна.

Arslan.mn

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664877
0 эможи

keyboard_arrow_up