В.Зеленский өнөөдөр Д.Трамптай уулзана
Аляскт болсон уулзалтын дараа “удаан ул суурьтай ярилцсаны эцэст” ирэх даваа гарагт Вашингтон хотод очиж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар шийдсэн тухайгаа Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдлээ..
Зеленский Телеграм сүлжээний хуудсандаа бичихдээ, Украины асуудлаарх гурван талт уулзалтыг зохион байгуулах тухай Трампын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд "миний бие даваа гарагт Вашингтонд очиж, дайныг дуусгах талаарх нарийн ширийн зүйлүүдийн талаар Ерөнхийлөгчтэй Д.Трамптай ярилцана" гэжээ.
Д.Трамп Аляскт В.Путинтэй уулзсаныхаа дараа телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө “одоо бүх зүйл В.Зеленскийгээс хамаарна” гэсэн бөгөөд Украин, Оросын Ерөнхийлөгч нартай хамт гурван талт уулзалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: CNN
|









