Испанид шувуутай мөргөлдсөн онгоц ослын буулт хийжээ

2025 оны 8 сарын 05

Arslan.mn

Энэ сарын 3-нд Испанийн Үндэсний Агаарын Тээвэрлэгч IBERIA-гийн "Airbus A321XLR" онгоц Мадридаас Парис чиглэлд хөөрөөд 2000 метрийн өндөрт нисэж явахдаа шувуутай мөргөлдөн хошуу болон зүүн хөдөлгүүрээ гэмтээсний улмаас нисэх багийнхан 50 минутын дараа буцаж Мадридад ослын буулт хийн онгоцоо аюулгүй газардуулсан байна.

Шувуу онгоцтой харьцуулахад жижигхэн ч онгоцонд том гэмтэл учруулах эрсдэлтэй юм. Шувуу нь онгоцны их бие, тэр бүү хэл хөдөлгүүрийг эвддэг аж. Агаарын тээврийн нэр томъёонд “шувуун цохилт” гэж нэрлэдэг энэ осол нь онгоцонд хүндхэн гэмтэл учруулж байсан тохиолдол олон.

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: Дэлхийгээр Аялагчид World Wanderers
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664695
0 эможи

keyboard_arrow_up