БНСУ-ын нэр хүндтэй жүжигчин Song Young Kyu нас барсан байдалтай олджээ
БНСУ-ын нэр хүндтэй жүжигчин Song Young Kyu өнөө өглөө автомашин дотроо амиа алдсан байдалтай олджээ.
Тэрээр прокурорт шалгагдаж байхдаа амиа хорлосон байж болзошгүй гэх мэдээлэл байна.
Тодруулбал, өнгөрсөн 7 сард согтуугаар жолоо барин прокурорт шалгагдаж байсан билээ. Үүнээс болоод яг одоо гарч буй "The Defects" болон "The Winning Try" цувралуудад жүжигчний тоголсон хэсгийг хасах тал дээр ажиллаж байгаа юм.
Өмнөд Солонгост нэр хүндтэй жүжигчин, дуучинд их хэмжээний төлбөр төлж кино, жүжиг, клип, зар сурталчилгаанд торглуулдаг. Харин ёс зүй болон хуулийн зөрчил гаргавал энэхүү төлбөрийг 10-200 дахин өсгөн нэхэмжилдэг байна.
Өнөө өглөө автомашин дотроо амиа алдсан байдалтай олдсон Өмнөд Солонгосын жүжигчин Song Young Kyu 06-р сарын 19-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдсан юм. Уг хэрэг долдугаар сараас хойш прокурорын хяналтад байсан бөгөөд түүний цусан дахь спиртийн агууламж 0.08 хувь буюу жолоодох эрх хүчингүй болгох хэмжээнээс давсан байжээ. Үүнээс болж БНСУ-ын телевизүүдээр яг одоо гарч буй "The Defects" болон "The Winning Try" цувралд жүжигчний тоглосон хэсгийг хасахаар болсон. Хэрвээ киноны хэсгээс хасагдвал тэрээр их хэмжээний торгуульд унах байв. Хэрэв ёс зүй болон хуулийн зөрчил гаргавал гэрээгээр өндөр төлбөрт унадаг, хариуцлага нэхдэг тус улсын систем амиа хорлоход хүргэсэн байх магадлалтай байна.









