Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолдож, 242 зорчигчоос ганц хүн амьд үлджээ

2025 оны 6 сарын 13

Arslan.mn

Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц тус улсын баруун нутгийн Ахмедабад хотын нисэх буудлын ойролцоо осолджээ.

“Ахмедабад-Лондон чиглэлд нислэг үйлдэж байсан AI171 дугаартай нислэг өчигдөр осолдсон” гэж “Air India” компани мэдээлсэн байна. 

Тус онгоцонд хөлгийн багийн гишүүдтэй нийлээд 242 хүн зорчиж явсан бөгөөд ганц хүн амьд үлджээ. Цагдаа нар мэдэгдэл хийхдээ тэр яаралтай гарцын ойролцоо сууж байсан тул хаалгаар үсэрч чадсан гэжээ.

Амьд гарсан нэг хүн нь Их Британийн иргэн бөгөөд одоогоор эмнэлэгт эмчлүүлж байна. 

Нислэгийн хяналтын “Flightradar24” цахим хуудсанд мэдээлснээр, онгоц хөөрснөөс хэдхэн секундийн дараа сүүлчийн дохиог хүлээн авчээ.

Онгоц орон сууцны хороололд осолдсон бололтой гэж BBC телевизийн Өмнөд Ази дахь сурвалжлагч мэдээлсэн байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664037
0 эможи

keyboard_arrow_up