1300 гаруй хүнд Эбола вирус халджээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн сарын 31-нд хийсэн мэдэгдлээр баруун Африкийн Гвинеи, Ливи болон Сьера Леон улсад эбола вирусын тархалт маш хурдацтай явагдаж 1300 гаруй хүн уг вирусээр халдварлаж 720 гаруй хүн амь насаа алдсан байна.
Эбола вирусын хурдацтай тархаж байгаа нэг жишээ нь өнгөрсөн сарын 24-ний өдрөөс 27-ний өдрүүдэд зөвхөн гурван өдрийн дотор 57 хүн нас барсан явдал юм. Эдгээр нас барсан 57 хүний 27 нь Ливи, 20 гаруй нь Гвинеи, үлдсэн есөн хүн нь Нигер болон Сьера Леон улсын иргэд байжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эбола вирусын тархалтыг зогсоохоор 100 сая долларын хөрөнгийг баруун Африкийн орнуудад зарцуулахаар болсон байна.
Тус байгууллага шинжилгээний хоёр багийг Того болон Нигери улс руу илгээгээд байгаа юм. Эбола вирусын анхны тохиолдол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Гвинеи улсад гарсан юм. Тэр цагаас эхлэн тус вирусын тархалт өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.