Америкчууд 65 жилийн дараа дэлхийн аварга боллоо

2025 оны 5 сарын 26

Arslan.mn

АНУ-ын хоккейчид ДАШТ-ий финалд Швейцарын шигшээ багийг нэмэлт цагт 1:0  харьцаагаар хожсоноор 1960 оноос хойш анх удаагаа дэлхийн аварга цолыг хүртлээ.  

Хамгийн сүүлд америкчууд 1960 онд Скво-Вэллигийн өвлийн Олимпын наадмын хүрээнд явагдсан ДАШТ-д түрүүлснээс гадна 1933 онд мөн дэлхийн аваргаар шалгарч байжээ. 

Швейцарчууд плей-оффын тоглолтуудад ганц ч шайб хаалгандаа алдаагүй байсан бол финалд ганцхан гоол алдаж хожигдсон нь тун харамсалтай хэрэг болов. Тоглолтын 63 дахь минутанд Америкийн багийн Тэйж Томпсон оновчтой цохилт хийснээр цорын ганц гоолыг орууллаа. Хаалгандаа гоол алдсан Швейцарын хаалгач Леонардо Женони ДАШТ-ий хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч, бэлгэдлийн шигшээд багтсанаар сэтгэл нь бага зэрэг тайтгарсан болов уу.

Энэ удаагийн ДАШТ-ий шилдэг хамгаалагчаар Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Коламбус” багт тоглодог америк хоккейчин Зак Веренски, шилдэг довтлогчоор Чехийн шигшээгийн Давид Пастрняк нар шалгарсан байна.

Arslan.mn

Америкчууд дэлхийн аваргын цомыг авахаар гарч ирэхдээ АНУ-ын шигшээ багийн тоглогч асан Жонни Годрогийн зурагтай свитер цамц өмссөн байв. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663619
0 эможи

keyboard_arrow_up