Ромын пап ламаар анх удаа Америк хүн сонгогдлоо

2025 оны 5 сарын 09

Arslan.mn

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн кардиналууд лхагва гарагт /2025.05.07/ Ромын Систиний сүмд дараагийн пап ламыг сонгох хурлыг эхлүүлсэн. Тус хурлын эхний өдрөөр пап тодроогүй юм.

Харин хоёр дахь өдөр  Католик сүм хийдийн 2,000 жилийн түүхэнд анх удаа Америк хүн тэргүүнээр нь сонгогдлоо.

Тодруулбал, АНУ-ын кардинал Роберт Привост Францисыг залгамжлахаар сонгогдов.

Превост сүүлийн 20 гаруй жил Перуд эхлээд номлогчоор ажиллаж, сүүлд Чиклаио нэртэй хотын сүмийн хамба болж байжээ. 2015 онд тэр Перу улсын иргэн болсон байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улсаас нь пап сонгогдсоныг “аугаа их нэр төрийн хэрэг” гэж мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663327
0 эможи

keyboard_arrow_up