Католик шашны тэргүүн Ромын Пап Францис 88 насандаа таалал төгслөө

2025 оны 4 сарын 21

Arslan.mn

Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн, Ромын католик шашны тэргүүн Пап Францис 88 насандаа таалал төгссөнийг тус улсын Кардинал Кевин Фэррелл зарлалаа.

"Энэ өглөө 7:35 цагт Ромын хамба Эцгийн өргөөндөө эргэн заларлаа" хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Пап Францис буюу Хорхе Марио Берголио нь 1936 оны 12 дугаар сарын 17-нд Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод мэндэлжээ. Есүс Христийн нийгэмлэг буюу Иезуит бүлгийн санваартан, хожмоо Аргентины Иезуитуудын удирдагч байсан тэрбээр 2013 онд Ромын папаар сонгогдож, дэлхийн 1.2 тэрбум католик шашинтны тэргүүн болж байлаа. Тэрбээр Америк тивээс, тэр дундаа дэлхийн өмнөд хагасаас төрөн гарсан анхны Пап болсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662928
0 эможи

keyboard_arrow_up