Дэлхийн “Залуу манлайлагч“ 50 залуугийн нэгээр монгол залуу тодорчээ

2025 оны 4 сарын 17

Arslan.mn

Дэлхийн "Залуу манлайлагч" 50 залуугийн нэр 50 улс орноос тодорчээ.

Үүн дотор Монгол Улсаас Энхцэцэгийн Орчлон шалгарсныг www.younggloballeaders.org сайтад нийтэлсэн байна. 

Тодруулбал, Дэлхийн эдийн засгийн форумын 2025 оны "Залуу манлайлагч"-аар 50 орны 40-өөс доош насны 50 залуус тодорсныг албан ёсоор нийтэлжээ. Энэ жилийн Когорт салбар, салбарын амжилт гаргаж буй залуусыг тодотгож өгсөн бөгөөд өөрийн улс орныг төлөөлөн дуу хоолойгоо нэгтгэх аж. Э.Орчлон нь URECA PTE  компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 

Эдгээр залуус нь технологийн тусламжтайгаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрчлөлт, санаалчлагыг гаргахад дуу хоолойгоо хүргэх юм. 

Уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн тогтворгүй байдал, технологийн хурдацтай хөгжил зэрэг өөрчлөлт, сорилтоор дүүрэн өнөөгийн эрин үед өрсөлдөөнөөс илүү хамтын ажиллагааг эрхэмлэдэг, түр зуурын ялалтаас илүүтэй алс холыг хардаг, хамтдаа сэтгэж, хамтдаа бүтээдэг шинэ үеийн манлайлагчид хэрэгтэй болж байна.

Чухам эл зорилгоор Дэлхийн залуу манлайлагчдын форумыг байгуулжээ. Форумын зорилго нь салбар бүрдээ амжилттай ажиллаж буй залуусаас бүрдсэн багийг үүсгэн дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх гарцыг эрэлхийлж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах явдал юм. Эдгээр залуус дэлхийн өнцөг булан бүрээс, нийгэм, улс төр, бизнес, эдийн засаг, боловсролын салбар, төрийн бус байгууллагуудын төлөөлөл болж шилэгддэг ажээ. 40-өөс доош насны хүмүүс байх ёстой гэсэн үндсэн шалгууртайгаас гадна тухайн залуусын салбар бүрдээ хийж бүтээж буй ажил, амжилт, зоримог санаа, шинэлэг бүтээл, түүнчлэн нийгэмдээ хэр хүрч үйлчилж буйг хамгийн нарийн шалгуураар тооцож үнэлж дүгнэдэг ажээ. 

Шалгарсан манлайлагчид ирэх гурван жилийн хугацаанд дэлхийн түвшний боловсролын байгууллагуудын академик сургалтууд, гүнзгийрүүлсэн суралцах туршлагууд болон ДЭЗФ-ын зорилт зорилгуудтай уялдсан олон улсын чуулга уулзалтуудад оролцоно. 

Дэлхийн залуу манлайлагчдын форум (Forum of Young Global Leaders, or Young Global Leaders) нь ашгийн бус байгууллага бөгөөд дэлхийн ирээдүйг тодорхойлох чадвартай, залуу манлайлагчдыг нэгтгэх зорилготойгоор ажилладаг. Энэхүү форумыг Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч Клаус Шваб 1992 онд "Ирээдүйн дэлхийн удирдагчид" нэртэйгээр анх байгуулсан бөгөөд 2003 онд "Дэлхийн залуу манлайлагчид" хэмээн нэрийг нь өөрчилсөн байна. 

К.Шваб энэхүү хөтөлбөрийг өөрийн хүртсэн “Дэн Дэвид”-ын шагналын мөнгө болох 1 сая ам.доллароор эхлүүлжээ. 2005 оны анхны бүлэг нь 237 залуу манлайлагчаас бүрдэж байв. Түүнээс хойш дэлхий даяар нийт 1400 гаруй манлайлагч залуу хамрагджээ.

“URECA” бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн шинэлэг технологи, шинэ шийдлүүдийг боловсруулж буй гарааны компани юм. Тус компани нь сэргээгдэх эх үүсвэрүүдээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг баталгаажуулах, үнэлэх, хүлэмжийн хийн ялгарлаа тооцоолох, бууруулах талаар аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгөх, хүлэмжийн хийг бууруулах төсөл хэрэгжүүлэгчид болон карбон кредит худалдан авагчдыг холбох зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Карбон кредит гэдэг нь нэг тонн нүүрсхүчлийн хийг агаар мандалд ялгаруулаагүйн төлөө олгож буй нэгж юм. Аж ахуйн нэгжүүд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан нэгж тутмаа үнэлүүлж, дотоодод болон олон улсад зарах боломжтой.

“URECA” гэдэг нь Universal Renewable Energy Certificate Accreditor үгийн товчлол бөгөөд компанийн нэрийг өгөхдөө “Би олчихлоо” гэх утга бүхий “Eureka” хэмээх эртний грек үгээс санаа авчээ.

Arslan.mn


 
Эх сурвалж: www.Young Global Leaders.org 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662851
1 эможи

keyboard_arrow_up