БНСУ-ын огцорсон ерөнхийлөгч гэргий болон нохой, муурын хамт нийтийн орон сууцанд нүүн оржээ

2025 оны 4 сарын 12

Arslan.mn
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл гэргийн хамт өчигдөр 17.00 цагт Сөүл хотын Ханнам дахь ордноос нүүж, Сочудунд өөрийн амьдарч байсан орон сууцандаа очжээ.

Энэ үед Сөүл хотын төвд түүнийг дэмжигч болон эсэргүүцэгчид бага хэмжээний жагсаал цуглаан хийлээ.

2022 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Ханнам дахь Ерөнхийлөгчийн ордон руу шилжиж байсан Юн Сок Ёл 886 өдрийн дараа өөрийн гэртээ очлоо. Тэрээр “Өнөөдөр Ерөнхийлөгчийн ордноос буцаж байна. Удаан хугацааны турш хамт байсандаа та бүхэндээ талархлаа. Одоо би БНСУ-ын иргэн болж, улс орон, ард түмэнтэйгээ хамт шинэ замыг хайх болно. Ард түмэн та бүхэнтэйгээ ойр байж, БНСУ-ын ирээдүйн төлөө хамт байх болно. Дахин нэг удаа ард түмэндээ маш их талархаж байна” Юн Сок Ёл хэмээн захидал бичин үлдээжээ. 

Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл, эхнэр Ким Гон Хи болон муур, нохойны хамт Сочудун дахь хуучин гэртээ очлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662746
1 эможи

Зочин
2025-04-12 20:45
Даварсан хүнд давчуухан орон.харин манайд даварсан хүмүүс далай даян дархан идэгч-амьдрагчид болох юм
Зочин
2025-04-12 13:33
Ямар ч утгагүй амьдрал.Ярьдаг л болохоос амьтнаас ялгаа юун.
keyboard_arrow_up