Далай лам “Хойд дүрээ Хятадаас төрөхгүй“ хэмээлээ
Дээрхийн гэгээн XIV Далай лам “Дуу хоолойгүйчүүдийн дуу хоолой” нэртэй шинэхэн номондоо "Хойд дүрээ Хятадаас төрөхгүй" хэмээн бичжээ. Мөн хойд дүртэй нь холбоотой бусад мэдээллийг ирэх долдугаар сард болох 90 насны ойгоороо олон нийтэд дэлгэнэ гэсэн байна.
Өмнө нь тэрээр "Далай ламын хойд дүр ахин тодрохгүй, Төвдийн буддын шашны оюун санааны удирдагчийн зуун зууны түүхтэй залгамж халаа өөрөөр нь тасрах вий" гэж ярьж байсан юм.
Дээрхийн гэгээнтэн шинэ номондоо мөн Хятадын албаныхны шинэ Далай ламаар тодруулах хэнбугайг ч Төвөдийн ард түмэн төдийгүй дэлхийн бурхны шашинтнууд хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг онцолжээ.
“Дуу хоолойгүйчүүдийн дуу хоолой” номыг Америкт “William Morrow”, Британид “HarperNonFiction”, Энэтхэг тэргүүтэй бусад оронд “HarperCollins” хэвлэлийн газраас өнөөдөр худалдаанд гаргаж байгаа аж.









