Солонгосын дуучин Хви Сон гэрээсээ НАС БАРСАН байдалтай олджээ
2025 оны 3 сарын 11
Энэ сарын 10-ны өдөр буюу өчигдөр Өмнөд Солонгосын дуучин Хви Сон гэрээсээ нас барсан байдалтай олджээ.
Түүнийг оройн 18:29 цагийн орчимд гэртээ ямар нэгэн хариу үйлдэлгүй байхад нь гэр бүлийнх нь гишүүн олжээ.
Түүний үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй байгаа бөгөөд нас бараад багагүй хугацаа өнгөрсөн байж болзошгүй талаар албаныхан дурдсан байна.
Энэ жил 43 нас хүрсэн дуучин Хви Сон R&B урсгалаар уран бүтээлээ туурвихын сацуу студийн продюсер, мюзикл театрт жүжигчнээр ажилладаг байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?





1




662119
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс