Доналд Трамп: Чи дэлхийн 3-р дайнаар бооцоо тавьж байна
Баасан гарагт АНУ-д айлчилсан Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ерөнхийлөгч Дональд Трамптай тун ширүүн уур амьсгалд уулзсаныхаа дараа шууд утгаараа Цагаан ордноос хөөгдөн гарлаа.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дурангийн өмнө болсон энэ үйл явдал дэлхий нийтийг алмайруулаад байна.
Маргаанд Трамп оролцохдоо “Чи хангалттай ярилаа. Ингээд ч дийлэхгүй”, “Чи талархах ёстой. Чиний гарт хөзөр алга. Чи дэлхийн гуравдугаар дайнаар бооцоо тавьж байна. Бол эрсдэлтэй алхам” гэж Зеленскийг зэмлэсэн юм.
“Би хөзөр тоглоогүй. Би нухацтай ярьж байна, ноён Ерөнхийлөгч. Би бол дайны байдалд байгаа ерөнхийлөгч” гэж Зеленский түүнд хариулжээ.
Улмаар уулзалт хэвлэлийн бага хурал цуцлагдаж, төлөвлөсөн хамтын ажиллагааны гэрээнүүдэд гарын үсэг зурж чадалгүйгээр В.Зеленский Цагаан ордныг орхижээ.
Трамп өөрийн Truth Social хуудсаар дамжуулан, “Тэр зөвшилцөхөд бэлэн болсны дараа эргэж ирж болно” хэмээн мэдэгджээ.
Улмаар уулзалт хэвлэлийн бага хурал цуцлагдаж, төлөвлөсөн хамтын ажиллагааны гэрээнүүдэд гарын үсэг зурж чадалгүйгээр В.Зеленский Цагаан ордныг орхижээ.









