24 настай, БНСУ-ын залуу жүжигчин Ким Сэ Рон нас баржээ
2025 оны 2 сарын 17
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 16-нд БНСУ-ын залуу жүжигчин Ким Сэ Рон 24 насандаа таалал төгслөө.
Залуу жүжигчний цогцсыг түүний найз нь Сөүл дэх гэрээс нь олж, цагдаад мэдэгджээ.
Цагдаагийн байгууллагаас Ким Сэ Роны үхлийн шалтгааныг шалгаж байгаа бөгөөд "Гэрт нь гадны хүн нэвтэрсэн шинж байгаагүй" хэмээн мэдэгдсэн байна.
Ким Сэ Роны хувьд 2009 онд хүүхэд байхдаа жүжигчний карьераа эхлүүлсэн бөгөөд 2023 онд олны хүртээл болсон "Bloodhounds" цуврал түүний сүүлийн уран бүтээл байжээ. Зарим хүмүүс түүнийг амиа хорлосон байж болзошгүй хэмээн үзэж байгаа бөгөөд жүжигчин бүсгүй 2022 онд согтуугаар автомашин жолоодож байгаад осол гаргаж, түүний жүжигчний карьер уруудаад байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



661785
1 эможи
Зочин
2025-03-16 08:14
Registered passport ID card, driving license, visa, green card, residence Birth Certificates, University Degrees, Diplomas, Visas, Marriage bank statement Certificates, Divorce Papers We work for any country in the world, to coordinate Diplomas, Any documents etc Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/ 1540 268076
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс