Трамп: “Газын зурвасыг Ойрх Дорнодын бахархалт газар” болгохыг зорьж байна
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нар Цагаан ордонд хамтарсан мэдэгдэл хийлээ.
Энэ үеэр ерөнхийлөгч Трамп “АНУ Газын зурвасыг мэдэлдээ авч, тус бүс нутгийг сэргээн босгох ажлыг хариуцна” гэв.
“Газын зурвасыг Ойрх Дорнодын бахархалт газар” болгохыг зорьж байгаа гэсэн юм.
Тодруулбал Газын зурваст байгаа аюултай тэсрэх бөмбөг, зэвсгүүдийг гаргаж, дахин хөгжүүлэн, шинэ ажлын байруудыг бий болгох төлөвлөгөөтэй байгаагаа дурдсан.
Трампын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлснээс хойш түүнтэй хамгийн түрүүнд уулзсан өөр улсын төрийн өндөр албан тушаалтан нь Бенжамин Нетаньяху болж байна.
Түүний хувьд Трампын дэвшүүлсэн төлөвлөгөөний талаар "анхаарал хандуулах хэрэгтэй санаа" гэсэн байна. Израилын зүгээс Газын зурвасыг цаашид Израилд аюул учруулахгүй байлгахад анхаарч байгаа гэв.
Мөн тэрбээр Трампыг "хайрцагнаас гадуур сэтгэж байна" хэмээн магтсан. Нетаньяху Трампыг эргэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, Цагаан ордон дахь Израилын "сайн найз" нь Трамп байсаар ирсэн гэдгийг онцолжээ.
Мөн хэдийгээр Израил-Хамасын хооронд гал зогссон ч энэ дайнд Израил ялж дуусна гэсэн юм.









