АНУ-ын нийслэл Вашингтонд болсон онгоцны ослоос нэг ч зорчигч амьд үлдээгүй байна
АНУ-ын нийслэл Вашингтонд болсон онгоцны ослоос нэг ч зорчигч амьд үлдээгүй бөгөөд аврагчид одоогоор 28 хүний цогцсыг олоод байгаа тухай CNN, CBS сувгууд мэдээллээ.
Зорчигч тээврийн нисэх онгоцтой мөргөлдсөн нисдэг тэрэг сургуулилалтын нислэг хийж байсан бөгөөд түүн дотор гурван цэргийн алба хаагч байсан гэж Америкийн цэргийн эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлжээ.
Цэргүүд ослоос амьд гарсан эсэх талаар мэдээлээгүй байна.
АНУ-ын Батлан хамгаалах яам ослын шалтгааныг шалгаж эхэлжээ. Пентагоны тэргүүн зорчигчдын гэр бүл, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийллээ.
АНУ-ын иргэний агаарын тээврийн удирдах газраас мэдээлснээр, багийн дөрвөн гишүүнээс гадна 60 зорчигч сууж явсан уг онгоц осолдохын өмнө буух зурвасыг өөрчлөх зөвшөөрлийг нисэх буудлын диспетчерээс хүссэн байна. Хүсэлтийг зөвшөөрсний дараа диспетчер нисдэг тэрэгний нисгэгчтэй холбогдож зам тавьж өгөхийг хүсжээ. Үүнээс минут хүрэхгүй хугацааны дараа мөргөлдөж, зорчигч тээврийн онгоц Потомак голд унажээ.