“Вашингтонд 64 хүн тээвэрлэж явсан онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөж, дор хаяж 18 хүн амиа алдсан байж болзошгүй“

2025 оны 1 сарын 30

Arslan.mn

Дөнгөж саяхан 64 хүн тээвэрлэж явсан American Airlines-ын онгоц АНУ-ын Вашингтон хотод газардах гэж байхдаа нисдэг тэрэгтэй мөргөлдөж, осолдсон харамсалтай хэрэг гарчээ.

Вашингтон дахь Рейган  нисэх онгоцны буудал түр хугацаанд бүх нислэгээ цуцлаад байна. Онгоцонд 60 зорчигч болон хөлгийн багийн 4 гишүүн байсан аж.

Одоогийн байдлаар хүн амиа алдсан эсэхийг мэдэх боломжгүй байна хэмээн хотын цагдаагийн алба мэдээлжээ. 

Харин албан бус мэдээллээр  дор хаяж 18 хүн амиа алдсан байж магадгүй гэжээ.

American Airlines-ын онгоцтой мөргөлдсөн нисдэг тэрэгт гурван америк цэрэг байсан аж. 

Эх сурвалж: ВВС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
661485
1 эможи

Зочин
2025-03-16 08:15
Registered passport ID card, driving license, visa, green card, residence Birth Certificates, University Degrees, Diplomas, Visas, Marriage bank statement Certificates, Divorce Papers We work for any country in the world, to coordinate Diplomas, Any documents etc Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/ 1540 268076
keyboard_arrow_up