Энэ өдөр үймээн дэгдээгч Соичиро Хондагийн таалал төгссөн өдөр

2014 оны 8 сарын 05

Дэлхийд нэрээ цуурайтуулсан хосгүй бизнесмэнүүдийн нэг 1991 оны энэ өдөр тэнгэрт хальжээ. Тэр бол эрсдлийг амьдрал болгосон, жинхэнэ үймээн дэгдээгч Соичиро Хонда байлаа. 1974 онд Японд болсон нефтийн хямралын үеэр үндэсний үйлдвэрлэгчид бзтээгдэхүүнийхээ хэмжээг багасгаж, үнээ нэмэх бодлого барьж байхад Хонда эсрэгээр нь хйисэн юм. Үүний үр дүнд Тоёота, Ниссаны худалдаа 40 хувиар багасч байхад, Хонда 76 хувиар өссөн байна. Дөнгөж наймдугаар ангийн боловсролтой, инженерийн ямар с мэргэжилгүй Хонда 1990-ээд оны дэлхийн мотоцикль үйлдвэрлэлийн 60 хувийг дангаар эзэгнэдэг байсан юм. 1957 онд "Зөвхөн элитүүд Хондаг хөлөглөнө" гэсэн реклам гаргасан нь хэдэн жилийн дараа Харли Дэвидсонтой эн зэрэгцэх амжилтыг түүнд авчирсан. Энэ нь түүний үймээн дэгдээх чадварын дөнгөж нэг хэсэг нь байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6613
0 эможи
keyboard_arrow_up