Д.Трампын тангараг өргөх ёслолд Маск, Цукерберг, Безос нар оролцоно

2025 оны 1 сарын 15

Arslan.mnАНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолд Tesla, SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос нар оролцоно гэж NBC телевиз мягмар гарагт мэдээлжээ.

Тэд засаг захиргааны төлөөлөгчид, албан тушаалтнуудын дэргэд индэр дээр сууна гэж тангаргийн ёслолын талаар мэдээлэл бүхий эх сурвалж NBC-д ярьсан байна.

Д.Трампын тангараг өргөх ёслолд эдгээр нөлөө бүхий тэрбумтнууд оролцох гэж байгаа нь технологийн салбарын удирдлагууд шинэ ерөнхийлөгчтэй богино хугацаанд таатай харилцаатай болсныг илтгэж байна.

Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд Ж.Безос “Washington Post” сонины эзэмшлийн талаар, мөн “Amazon” болон АНУ-ын Шуудангийн алба хоорондын харилцаа, татварын хэмжээ зэрэг асуудлаар Ерөнхийлөгчтэй байнга зөрчилдөж байсан юм.

М.Цукербергийн хувьд цагаачлал, ташаа мэдээлэлтэй холбоотойгоор санал зөрөлддөг байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661192
0 эможи

Зочин
2025-03-16 08:16
Registered passport ID card, driving license, visa, green card, residence Birth Certificates, University Degrees, Diplomas, Visas, Marriage bank statement Certificates, Divorce Papers We work for any country in the world, to coordinate Diplomas, Any documents etc Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/ 1540 268076
keyboard_arrow_up