Японы Honda, Nissan, Mitsubishi motores компаниуд нэгдэнэ
2024 оны 12 сарын 25
Дэлхийд автомашин үйлдвэрлэлтээрээ тэргүүлэх орнуудын тоонд багтдаг Япон улс цахилгаан автомашины зах зээлийн өрсөлдөөнд төдийлөн хүчтэй оролцож чадахгүй байгаа юм.
Тэгвэл цахилгаан машины үйлдвэрлэлтээ хөгжүүлэхийн тулд Японы Honda болон Nissan компаниуд нэгдэхээр болсноо зарлалаа. Ингэснээр Toyota, Volkswagen-ын дараа дэлхийн гурав дахь том автомашины холдинг компани байгуулагдах юм.
Honda-ын Ерөнхийлөгч Тошихиро Мибэ, Nissan-ы Ерөнхийлөгч Макото Учида нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660857
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс