Хятадын Төв банкны дэд ерөнхийлөгч асанд авлига авсан хэргээр ЦААЗЫН ЯЛ ОНООЖЭЭ
Хятадын Төв банкны дэд ерөнхийлөгч асан Фан Ифэйд авлига авсан хэргээр цаазын ял оноосон талаар тус улсын хэвлэлүүд өнгөрсөн сард мэдээлжээ.
Фаныг Төв банк болон Хятадын Барилгын Банк зэрэг бусад санхүүгийн байгууллагад өндөр албан тушаал хашиж байхдаа 386 сая юань буюу 54.55 сая ам.доллароос дээш үнэ бүхий эд хөрөнгийг хууль бусаар авсан хэрэгт буруутай гэж Хятадын шүүх үзсэн байна.
Хубэй мужийн Хуанганг дунд шатны ардын шүүхээс мэдээлснээр Фаны цаазын ялыг хоёр жилийн хугацаатай хойшлуулсны дараа бүх насаар нь хорих ялаар сольж, хөнгөвчлөх боломжтой ч өршөөлөөр суллах боломжгүй гэжээ.
"Фан Ифэй их хэмжээний хээл хахууль авсан, түүний гэмт хэргийн нөхцөл байдал маш ноцтой, нийгэмд үзүүлэх нөлөө нь муу, улс, ард түмний эрх ашгийг хохироосон" гэж шүүхээс мэдээлжээ.
Өдгөө 60 настай Фан бол санхүүгийн салбар дахь авлигачдыг устгах кампанит ажлын хүрээнд баривчлагдсан Хятадын Ардын банкны хамгийн өндөр албан тушаалтан юм.
Фаныг 2022 оны сүүлээр Хятадын эрх баригчид мөрдөн байцаалтад оруулж, 2023 онд Коммунист намаас хөөсөн юм.
Эх сурвалж: Reuters
|