Сөүл хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас анхааруулга гаргажээ

2024 оны 12 сарын 04

Arslan.mn

БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас 12-р сарын 3-ны 23.20 цагт цахим хуудаснаа дараах анхааруулга мэдээллийг гаргажээ. 

Мэдээлэлд: 

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль 2024 оны 12 дугаар сарын 3-ны 22:15 цагийн үед “Онцгой байдал” зарлалаа. 

Онцгой байдал зарласантай холбогдуулан БНСУ-д оршин сууж байгаа иргэд Та бүхэн: 

  • Хүлээцтэй, тайван байх
  • Аль болох гадуур явахгүй байх
  • Монгол Улсын иргэдтэй холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд ЭСЯ-ны шуурхай утас 010-9595-3464 дугаарт яаралтай холбогдоно уу гэжээ. 

БНСУ-д 55 мянга гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байна.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660479
1 эможи

keyboard_arrow_up