Сөүл хотод 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
2024 оны 11 сарын 28
БНСУ-ын нийслэл Сөүл хотод лхагва гарагт орсон цас нь сүүлийн 117 жилийн арваннэгдүгээр сард ороогүй их хэмжээний цас болжээ.
Тодруулбал хотын зарим хэсэгт 16.5 см см хүртэлх зузаан цас орж, түгжрэл үүссэн байна.
Их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, зургаан хүн бэртэж гэмтэн, орон нутгийн 200 гаруй нислэг цуцлагдсан байна.
Халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол, гэмтэл, бэртлийн 150 гаруй дуудлага бүртгэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660384
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс