Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж Гүржийн Ерөнхийлөгч мэдэгджээ

2024 оны 10 сарын 29

Arslan.mn

Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдэхдээ, Гүрж улсыг Европ руу замнах замналаас холдуулах зорилготой “Оросын тусгай ажиллагааны” хохирогч болсон гэжээ. Тус улсад ням гарагт болсон сонгуульд эрх баригч нам ялсан гэж сонгуулийн хорооноос мэдээлсэн юм.

Сөрөг хүчний удирдагчидтай зэрэгцэн зогсож мэдэгдэл хийхдээ С.Зурабишвили "сонгуулийг луйвардсан, ард иргэдийн саналыг хулгайлсан явдлыг" эсэргүүцэн даваа гаргийн орой Тбилиси хотын төв гудамжинд жагсахыг гүржүүдэд уриалжээ.

Гүрж улс Европыг халуун дотноор тэврэн авах уу, эсвэл Оросын эрхшээлд орох уу гэдгийг шийдэх санал хураалт болсноос нэг хоногийн дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. “Энэ сонгуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, учир нь Оросын хөндлөнгийн оролцоо, Гүрж улс Оросоос хараат байгааг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг” гэж С.Зурабишвили хэлжээ. 

Сонгуулийн төв хорооноос ням гарагт мэдээлснээр, саналын үндсэндээ бүх хуудсыг тоолж дууссаны дараах байдлаар эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам сонгогчдын 54.8 хувийн санал авсан байна.

“Гүржийн мөрөөдөл” нам сүүлийн нэг жилийн хугацаанд улам бүр дангаар ноёрхох шинжтэй болж, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах зорилгоор ОХУ-д ашигладаг хуультай төстэй хуулийг баталжээ. Энэ оны зургаадугаар сард батлагдсан Орос маягийн “гадаадын нөлөөний тухай хууль”-ийн улмаас Гүрж улсыг Европын Холбоонд /ЕХ/ элсүүлэх үйл явцыг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн юм. 

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659829
1 эможи

keyboard_arrow_up