Канадын алдарт реппер К-Маро Монголд ирнэ

2024 оны 9 сарын 18

Arslan.mn

 “Ocean Grey” продакшны 11 жилийн ойн тоглолтоо энэ сарын 28-нд “Степп Арена”-д зохион байгуулахаар товложээ.

Энэхүү тоглолтын онцлох зочих нь Канадын алдарт реппер, дуучин K-Maрo, АНУ-ын реппер Брийдс Уорлд нар байх юм. Ялангуяа “Femme Like U” дуугаар монголчуудын танил болсон К-Маро энэ үдшийг чимэх нь ээ.

Өдгөө 44 настай түүний хувьд Ливаны Бейрут хотод төрсөн бөгөөд иргэний дайны улмаас 11 настайдаа Парис руу дүрвэсэн байдаг. Орос ээж, араб аавтай Марогийн бүтэн нэр нь Сирил Камар. 13 насандаа анхны уран бүтээлээ цацаж байсан түүнийг дэлхийд таниулж, алдаршуулсан гурван дууны нэг нь  “Femme Like U” юм. “Амьд тоглолтын мастер” гэх хочтой болсон тэрбээр 2001 онд уран бүтээлийн нэрээ К-Маро болгосноор алдрын замналд хүрэх эхлэл болжээ.

Уран бүтээлээ орхины дараа тэр хөгжмийн студи байгуулахаас гадна өөрийн нэрийн хувцас, аксессуар үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд “Panther” сүлжээ рестораны эзэн болжээ. Түүгээр ч зогсохгүй өөрийн нэрээр сан байгуулж, түүгээрээ дамжуулан гамшиг, цэргийн мөргөлдөөнд нэрвэгдсэн, гэнэтийн гамшигтай тулгарсан хүүхдүүдэд тусламжийн гараа сунгадаг болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658967
1 эможи

keyboard_arrow_up