Хятадын пара хөнгөн атлетикчид 200 дахь алтан медалиа хүртлээ
Хятадын тамирчин Зоу Лижуань мягмар гарагт “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд болсон эмэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F43 ангиллын тэмцээнд түрүүлснээр хоёр дахь алтан медалиа хүртлээ.
Ингэснээр 1984 оны Паралимпын наадмаас хойш Хятадын тамирчдын пара хөнгөн атлетикийн төрөлд хүртсэн алтан медалийн тоо 200 болжээ.
Пара хөнгөн атлетикийн тэмцээнүүдийн амжилтаас дурдвал, Азербайжаны тамирчин Ламия Валиева 100 м-ийн гүйлтийн Т13 ангилалд 11.76 секундэд барианд орсноор дэлхийн дээд амжилт тогтоолоо. Мөн Нидерландын Кимберли Алкмаде эмэгтэйчүүдийн 200 м-ийн гүйлтийн T64 ангилалд 25.42 секундын амжилтаар шинэ дээд амжилт тогтоосон бол эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын T63 төрөлд Америкийн Эзра Френч Паралимпын рекордыг 1.94 м-т хүргэн ахиулжээ.
“Парис-2024” Паралимпын наадмын медалийн хүснэгтийн тэргүүнд Хятадын баг тамирчид 54 алт, 40 мөнгө, 23 хүрэл медальтайгаар бичигдэж байна.