Өнөөдөр “цэнхэр супер“ сар гарна

2024 оны 8 сарын 19

Arslan.mn

Өнөөдөр “цэнхэр” супер улирлын цэнхэр сар гарна. Дараагийн улирлын супер сар нь найман жилийн дараа гарах юм.

“Цэнхэр” сар нь хоёр өөр төрлийн утгатай аж. НАСА-гийн мэдээлснээр эхний утга нь дөрвөн тэргэл сар гарах улирлын гурав дахь бүтэн сарыг цэнхэр гэж нэрийддэг байна.

Харин хоёр дахь утга нь анхны утгыг буруу ойлгосноос үүсжээ. Хуанлийн нэг сарын хугацаанд гарсан хоёр дахь тэргэл сарыг мөн цэнхэр сар гэдэг юм. Тэгэхээр улирлын болон хуанлийн цэнхэр сар гэж байдаг болж таарлаа.

Харин сар дэлхийд ойртон ирж болох хамгийн ойрхон зайныхаа 90 хувьд хүрсэн бол супер сар гэж нэрлэдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658296
1 эможи

keyboard_arrow_up