Алжирын боксчин Иман Хелифийн биед ЭРЭГТЭЙ ХҮНИЙ кариотип илэрчээ
Европын боксын холбооны /EUBC/ -оос Алжирын боксчин Иман Хелифийн биед эрэгтэй хүний хромосомын бүрдэл болох кариотип илэрсэн учраас тэрбээр хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүний аль нь ч байж болно гэдгийг мэдэгджээ.
Энэ талаар Европын боксын холбооны ерөнхийлөгч Иоаннис Филиппатос “Бидний авсан цусны хоёр шинжилгээ нь Иманд эрэгтэй кариотип байгааг баталдаг, энэ бол хэвийн бус тохиолдол юм. Тэрбээр эрэгтэй ч байж болно, эмэгтэй ч байж болно. Ийм тамирчдыг ямар ангилалд оруулах вэ? түүнийг эм хүйстэй төрсөн гэж ярьж байна. Харин би түүнийг эх барьж аваагүй, эх барьж авсан хүмүүст бид итгэж байна. Эр хүний хүч чадлыг агуулсан ийм тамирчнаас эмэгтэй тамирчдыг хамгаалахыг бид хүсэж байна. Эрэгтэй ба эмэгтэй кариотипүүдийг зэрэг агуулсан тамирчидтай харьцуулахад ердийн эмэгтэй тамирчдын биемахбодийн хүч нь сул байдаг" гэж сэтгүүлчдэд хандан мэдэгдсэн байна.
Филиппатос өмнө нь Олон улсын боксын холбооны /IBA/ эмнэлгийн комиссын даргаар ажиллаж байхдаа Алжирын тамирчнаас хүйсийн сорилын шинжилгээ авч байжээ.
Харин Иман Хелиф олимпын үнэт зүйлсийг хүндэтгэн сахиж, тамирчид руу дайрч давшлахгүй байхыг уриалжээ. Тэрбээр "Миний бие дэлхийн бүх хүнд хандан Олимпын зарчим ба Олимпын Хартийг мөрдөн сахиж, тамирчдыг доромжлон дарамтлахгүй байхыг уриалж байна. Ингэж дайрч давшлах нь маш их үр дагавартай бөгөөд хүмүүсийн бодол санаа, оюун санаа, хүсэл тэмүүллийг устгах аюултай. Энэ нь хүмүүсийг эвдрэлцүүлэн хуваах аюултай” гэжээ.
Эх сурвалж: ТАСС
|