"Хамгийн сүүлд ярьж буй хүний хоолой нисэх багийн хэн нэгнийх биш байсан”

2014 оны 8 сарын 04

Өнгөрсөн сарын 17-нд Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд нисч яваад Украины газар нутагт осолдсон “Ma­laysia Airlines” компанийн “Боинг-777-200” агаарын хөлгийн хар хайрцаг дахь бичлэгээс нисэх багийнхан болон нислэгийг удирдагч диспетчертэй ярьсан ярианаас ямар нэг сэжигтэй зүйл илрээгүй талаар Малайзын “New Sunday Times” сонин бичжээ.

Сонинд мэдээлэл өгсөн эх сурвалж онгоцны мөрдөн шалгаж буй ойр ажилладаг нэгэн хар хайрцаг дахь бичлэгийг тайлж унших ажлыг Британийн мэргэжилтнүүд гүйцэтгэж буйг дуулгаад “Нисгэгч нарын диспетчертэй ярьж байгаа ярианд анхаарал татахаар зүйл юу ч байгаагүй. Харин хамгийн сүүлд ярьж буй хүний хоолой нисэх багийн хэн нэгнийх биш байсан” гэжээ.

Гэхдээ энэ нь онгоцны багийнхан ямар нэг зүйл харж анзаарсан гэдгийг батлах зүйл болж чадахгүйг онцолжээ. Тэрбээр үүнээс өөр мэдээллийг өгөөгүй бөгөөд үүнийгээ мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх магадлалтай учраас хэмээн тайлбарласан төдийгүй энэ долоо хоногт шинжээчид хар хайцагны бичлэгийн талаар ямар нэг тодорхой мэдээлэл өгөх байх гэсэн байна.

Мөн “New Sunday Times” олон улсын шинжээчдийн баг Украины нислэгийн хяналтын албанаас МН-17 нислэгтэй холбоотой бичлэгүүдийг авч хар хайрцагт бичигдсэнтэй харьцуулж үзэх боломж олдох эсэх нь тун эргэлзээтэй талаар ч бичсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6577
0 эможи
keyboard_arrow_up