Гар утаснаас шинэ бичлэг олдож, Бишимбаевт 24 жилийн хорих ЯЛ ОНООЛОО

2024 оны 5 сарын 14

Arslan.mn

Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэрийнхээ амийг бүрэлгэсэн хэргээр шүүхээс 24 жилийн хорих ял сонслоо.

Шүүх хурлыг долоон долоо хоногийн турш шууд дамжуулсан. Шүүх хурлын үеэр Бишимбаевын эхнэрээ зодож, цохиж буй бичлэгийг үзүүлсэн. Мөн түүний гар утаснаас 2023 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн бичлэг олдсон байна.  Тухайн бичлэгт Бишимбаев эхнэр Салтанат Нукеновойг хэдэн цагийн турш хүчирхийлсэн нь баримт болон үлджээ.

Казахстан улс өнгөрсөн сард гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг үйлдсэнд тооцох хуулийг баталсан. Уг хуулийг баталхад Бишимбаевын хэрэг түлхэц болжээ. 

Шүүх хурлын үеэр Бишимбаев эхнэрээ зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч зарим гэмтлийг эхнэр нь өөрөө өөртөө учруулсан гэж хэлжээ. Мөн эхнэрээ эрүүдэн шүүсэн гэдгээ, алахаар төлөвлөсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй аж.

Эх сурвалж: REUTERS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656937
1 эможи

Зочин
2024-05-14 09:43
Ер нь энэ уулын гэсэн тодотголтой улсуудаас хамгын новшын хүний санаанд оромгүй харьгислал тэр дундаа эмэгтэй хүнийг сексийн боол байх ёстой мэтээр багаас нь ойлголт өгч байдаг 2хөл дээрээ явдаг амьтад юм даа
keyboard_arrow_up