Паралимпын эрхийн төлөөх тэмцээнд Монголоос 7 тамирчин оролцож байна
2024 оны 4 сарын 23
Туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Тайланд улсад эхэлж байна. Манай улсаас уг тэмцээнд дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор 4 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчин өрсөлдөх аж.
Эрэгтэйчүүдийн ангилалд:
- Б.Даваасүрэн,
- Н.Булган,
- А.Дөлгөөн,
- Б.Пүрэвсүрэн нар тулалдана
Харин эмэгтэйчүүдийн ангилалд:
- Д.Цолмон,
- Ж.Нарантунгалаг,
- С.Оюундарь нар өрсөлдөнө.
Эх сурвалж: БТСУХ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656523
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс