Өнөөдөр эхэлсэн Энэтхэгийн сонгууль хүн төрөлхтний хамгийн том сонгууль болж байна
2024 оны 4 сарын 19
Өнөөдөр Энэтхэг улсад 1 тэрбум орчим хүн саналаа өгөх парламентын сонгууль эхэлж байна. Үүнийг хүн төрөлхтний хамгийн том сонгууль хэмээн нэрийдээд байгаа юм. Уг сонгууль долоон үе шаттайгаар зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж.
Энэтхэг улсад сонгуулийн насны нийт хүн амын тоо 969 сая орчим байгаа бөгөөд улс орон даяар 1.5 сая сонгуулийн санал авах байр, 5.5 сая санал тоолох машиныг бэлтгэж, сонгуулийн санал хураалтын үйл ажиллагааг эхлүүлээд байна.
969 сая хүн гэдэг АНУ, Бразил, ОХУ, Япон, Их Британи, Франц, Бельги зэрэг найман орны нийт хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэх тоо билээ.
Парламентын нийт 543 суудлын:
- 102 нь дөрөвдүгээр сарын 19,
- 88 нь дөрөвдүгээр сарын 26,
- 95 нь тавдугаар сарын 7,
- 96 нь тавдугаар сарын 13,
- 49 нь тавдугаар сарын 20,
- 57 нь тавдугаар сарын 25,
- 57 нь зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд болох санал хураалтаар тус тус тодрох юм.
Сонирхолтой статистикаас дурдвал, энэ жил 18 нас хүрч анхны сонгуулиа өгөх 18 сая хүн байгаа бол 20-29 насны 197.4 сая сонгогч байгаа юм.
Эх сурвалж: edition.cnn.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
656436
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс