ДЭМБ: Шувууны ханиадны вирус H5N1 хүнээс хүнд халдварлах эрсдэл санаа зовоож байна

2024 оны 4 сарын 19

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шувууны ханиадны H5N1 вирусийн халдварлах эрсдэл өндөр байгаа мэдээллээ. Энэ нь тус байгууллагын хувьд хамгийн сэтгэл зовоосон асуудлын нэг болоод буй аж. Учир нь 2020 оноос эхэлсэн энэхүү вирусийн дэгдэлтийн улмаас дэлхий даяар олон арван сая тэжээвэр шувуу үхээд байгаа гэнэ. Үүнээс гадна сүүлийн үеийн мэдээллээр хэд хэдэн төрлийн хөхтөн амьтанд энэхүү вирус халдварласан нь илрээд байна. Тухайлбал өнгөрсөн сард H5N1 вирус анх удаа фермийн үхэр, ямаанд халдварласан юм. АНУ-ын зургаан мужид 16 үхрийн фермээс шувууны ханиадны вирус илрээд байна. Саяхан Техас мужид сүүний үүлдрийн үнээ малладаг нэг хүн вирусийн халдвар аваад эдгэрсэн байна. 

Фермийн үхрүүд зэрлэг шувуунаас вирусийн халдвар авсан гэж судлаачид үзэж байна.

Arslan.mn

“Уг вирус одоогоор нугас, тахиа, цаашлаад хөхтөн амьтдад халдварлахдаа хүмүүст халдварлах чадвартай болон өөрчлөгдөж, улмаар хүнээс хүнд халдварладаг болох эрсдэл хамгийн их санаа зовоож байна” гэж ДЭМБ-ын ахлах судлаач Жереми Фаррар өчигдөр Женев хотод сэтгүүлчидтэй уулзахдаа яриад байна.

Одоогоор H5N1 вирус хүнээс хүнд дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэвч сүүлийн 20 жилийн хугацаанд амьтнаас хүнд халдварласан хэдэн зуун тохиолдол бүртгэгдээд байна. 

Эрдэмтэд одоо шувууны ханиадны вирусийн эсрэг эм, вакцин бүтээхээр ажиллаж байгаа юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656425
0 эможи

keyboard_arrow_up