Индонез: Галт уулын дэлбэрэлтийн улмаас цунами үүсэх эрсдэл үүсэж, түгшүүр зарлаад байна
Индонезийн Хойд Сулавеси муж дахь галт уул мягмар, лхагва гаргуудад дэлбэрсэн байна. Энэхүү дэлбэрэлтийн улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлж, түгшүүр зарлаад байна.
Уг галт уул дэлбэрэх болсон шалтгаан нь сүүлийн өдрүүдэд болсон хоёр ч удаагийн хүчтэй газар хөдлөлтөөс болж Руанг галт уул идэвхжиж, дэлбэрсэн аж. Одоогийн байдлаар галт уулын ойролцоо орших арлын 11 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд гэмтэж, бэртсэн хүн байхгүй хэмээн албаныхан мэдээлэв.
Индонез улсад идэвхтэй 120 галт уул байдаг бөгөөд 2018 онд тус улсын Анак Кракатау галт уул дэлбэрч, нурсны улмаас Суматра ба Ява арлын эрэг орчимд цүнами үүсэж, 430 хүн амиа алдсан харасалтай үйл явдал болж байсан юм.
Эх сурвалж: ABC
|