Энэтхэгийн бизнес эрхлэгч 66 настай Мукеш Амбани дэлхийн хамгийн баян “өв залгамжлагч“-аар нэрлэгдлээ

2024 оны 4 сарын 18

Arslan.mn

Энэтхэгийн бизнес эрхлэгч 66 настай Мукеш Амбани дэлхийн хамгийн баян өв залгамжлагчаар нэрлэгдлээ.

Түүний бизнес нь нефть химийн, газрын тос, байгалийн хий, харилцаа холбооны  салбарыг хамардаг бөгөөд хөрөнгө нь 116 тэрбум доллараар хэмжигдэх юм байна.

Жагсаалтын хоёрт 99.5 тэрбумын хөрөнгөтэй 70 настай франц эмэгтэй Франсуаза Бетанкур-Майерс орсон бөгөөд тэрээр L'Oréal компанийн хувьцааны 33 хувийг эзэмшдэг байна. 

Харин тус жагсаалтын гуравт Жим Уолтон бичигдлээ. Өдгөө 75 настай америк эр Walmart сүлжээ дэлгүүрийн хувьцааны 12 хувийг эзэмшихийн зэрэгцээ гэр бүлийн Arvest банкийг удирддаг юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656389
1 эможи

keyboard_arrow_up