“Европын охидын математикийн олимпиад“-д оролцсон сурагчид эх орондоо 3 медальтай ирлээ
2024 оны 4 сарын 16
Энэ сарын 11-17-ны өдрүүдэд Гүрж улсын Цхалтубо хотод "Европын охидын математикийн олимпиад" болж өндөрлөлөө. Энэхүү олимпиадаас Монгол хүүхдүүд гурван медальтай ирлээ.
Тодруулбал, Орхон аймгийн "Эрдмийн сан" сургуулийн сурагч Э.Энхжин, Нийслэлийн "Шинэ-Үе" сургуулийн сурагч М.Амин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн бол Нийслэлийн нэгдүгээр сургуулийн сургуулийн сурагч Г.Дөлгөөн мөнгөн медаль хүртжээ.
Монгол хүүхдүүд багаараа 69 оноо авч 23 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
656322
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс