Сиднейд халдлага үйлдсэн этгээдийн нэг нь сэтгэцийн өвчтэй байсан

2024 оны 4 сарын 15

Arslan.mn

Өнгөрсөн бямба гарагт Австралийн Сидней хотын худалдааны төвд халдлага гарч, улмаар зургаан хүний амь хохироод байгаа талаар урьдчилсан мэдээлэл гараад байна. Энэхүү халдлагыг хоёр этгээд үйлдсэн хэмээн албаны эх сурвалжууд мэдээлээд байна. Худалдааны төвөөр үйлчлүүлж байсан энгийг иргэд рүү хутгатай халдан дайрч, хэд хэдэн хүнийг хутгалжээ. Одоогийн байдлаар эцсийн мэдээлэл гараагүй урьдчилсан мэдээлэл гарсан байдалтай байна. 

Халдлага үйлдсэн нэг этгээдийг цагдаа буудаж амжсан бол хоёр дахь этгээдийг нь эрэн сурвалжилж байсан бөгөөд Австралийн “Нью Соут Уэлс” мужийн цагдаагийн газар ням гарагт алуурчны нэрийг зарласан. Уг этгээд нь “Күинслэнд” мужийн харьяат, 40 настай, сэтгэцийн өвчтэй Жоэл Каучи гэгч байжээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд автомашин, буурчийн газруудаар дамжин амьдарч, хааяа зөвхөн текст мессэжээр харьцдаг байсныг эцэг эх нь цагдаад мэдүүлсэн аж.

Сэтгэцийн эмгэг 17 насанд нь анх илэрч байсан ч бусдын эсрэг хүчирхийлэл үйлдсэн тохиолдол гарч байгаагүйг Күинслэндийн цагдаагийн газар батлаад байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656254
0 эможи

Сидней

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up