ТУРК: Агаарын дүүжин тээвэрт осол гарсны улмаас нэг хүний амь үрэгдэж, долоон хүн бэртжээ
2024 оны 4 сарын 13
Өяигдөр Туркийн аялал жуулчлалын хот Анталягийн ойролцоо агаарын дүүжин тээврийн систем гэмтсэний улмаас нэг хүн амиа алдаж, 7 хүн бэртэж гэмтсэн байна.
Нийтдээ 200 орчим хүн агаарт дүүжлэгдэн гацсан бөгөөд гэмтэл гарах үеэр дүүжин тээврийн нэг бүхээг задарч, уулархаг газарт зорчигчид унасны улмаас бэртэж, амиа алдсан аж.
Агаарт гацсан хүмүүсийг аврахаар нисдэг тэрэгнүүдийг дуудсан тухай Анталя хотын захирагч Мухиттин Босек өчигдөр орой мэдээлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
5
2
656230
9 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс