Сургуулийн халдлага үйлдсэн хүүгийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноов

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

АНУ-ын Мичиган мужийн Оксфорд хотын ахлах сургуульд одоогоос бараг гурван жилийн өмнө аймшигтай халдлага гарсан. Ахлах сургуулийн сурагч 15 настай Этан Крамбли гэрээсээ авчирсан гар буугаар сургууль дээрээ халдлага үйлдэж, үе тэнгийн дөрвөн сурагчийн амийг хороож, долоон сурагчийг шархдуулсан. Энэ хэрэг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон.

Уг халдлагыг үйлдсэн 15 настай хүүд өнгөрсөн жил өршөөл үзүүлэх боломжгүйгээр бүх насаар нь хорих ялыг оноосон. Харин түүний эцэг эхийн шүүх хурал өчигдөр болж өнгөрлөө.

Этаны ээж 46 настай Женнифер Крамбли, аав нь болох 47 настай Жеймс Крамбли нарт Оксфорд хотын шүүх өршөөл үзүүлэх боломжгүйгээр 10 жил ял эдэлж, дээд тал нь 15 жил хоригдох ялыг өчигдөр оноолоо. Өмгөөлөгчид нь шүүхэд 5-7 жилийн ял эдлэх хүсэлт гаргасан ч прокурорууд тэднийг хүүхдэдээ хэт хайхрамжгүй хандаж, халдлагыг зогсоох боломжийг ашиглаагүй гэж үзжээ.

Женнифер болон Жеймс Крамбли нар хүүхэд нь сургуульд зэвсэгт халдлага үйлдсэний улмаас шүүхээс ял сонсож байгаа анхны эцэг эх, гэр бүл гэдгээрээ шүүх хурал нь олны анхаарлын төвд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656116
0 эможи

keyboard_arrow_up